Танилцуулга


Монголын Балетын Хөгжил Сан нь “Night Of Ballet” фествалийг Монгол улсад анх удаагаа дэлхийд ур чадвараараа гайхагдсан энэ цаг үеийн шилдэг балетчидыг эх нутагтаа урьсан юм. 2011 оны 6 р сарын 19-25 ны өдрүүдэд олон улсын хэмжээний тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болгон, тус сангийн тэргүүн, ДБЭТ , АНУ-н Бостон балет театр, алдарт бүжиг дэглээч Роланд Петит, Японы Комаки Балет компаний гоцлол бүжигчин МУГЖ Д.Алтанхуягийн удирдлаган дор зохион байгуулсан.

“Night Of Ballet” фестваль хоёр хэсэгтэйгээр явагдсан бөгөөд 2011 оны 6-р сарын 19-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” бүжгэн жүжгийн тоглолтоор фестиваль эхэлсэн. “Хунт нуур” бүжгэн жүжгийн гол дүр болох ханхүү Зигфридийн дүрд МУГЖ, Д.Алтанхуяг, Одетта буюу Цагаан хунд АНУ-н Бостон балет, Япон улсын төв театрын гоцлол бүжигчин Миса Куранага, Оделэ-Хар санаат шидтэний охин Хар хунд АНУ-ын Бостон балетийн гоцлол бүжигчин Уитнье Женьсон, Родбард буюу хар санаат шидтэнд Амеркийн Балет Театрын гоцлол бүжигчин, АНУ-ын Хюстон Балет театрын хүндэт жүжигчин, Колумбын иргэн Карлос Молина, Хан хүүгийн найзын дүрд АНУ-ын Синсинати балетын гоцлол бүжигчин, Кубын иргэн Родриго Алмаралеc, Алиа салбадайн дүрд АНУ, Вашингтон ДиСи балетын гоцлол бүжигчин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын иргэн Андиле Длову нар ДБЭТеатрийн Балетийн хүрээлэнгийн уран бүтээлч нар хамтран бүжиглэсэн юм.

 Фествалийн хоёр дахь хэсэг болох “Night Of Ballet” Гала тоглолт 6-р сарын 24-25-ны өдрүүдэд ДБЭТ-д тоглогдсон ба дээрх бүжигчид дээр нэмэгдээд нийт 10 гаруй орны балетийн бүжигчид оролцсон ажээ.Уг Фестивальд Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи, Аргентина, Спани, Өмнөд Африк гээд олон орны шилдгүүдийн тоглолтыг эх орондоо үзсэн юм.

Оролцох бүжигчид, тоглолтын бүрэлдэхүүнээс харахад фестивалийн зохион байгуулалт, цар хүрээ нь нэлээд өндөр хэмжээнд хийгдсэн. Эх орныхоо сонгодог урлагийг олон улсад сурталчлах, Монголчууддаа олон улсын сонгодог урлагийн хөгжлийг танилцуулах гэж буй энэхүү фестивалийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтжин” ХХК, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, ДБЭТ, “Төгөлдөр” сан болон бусад ивээн тэтгэгч байгууллагууд оролцсон юм байна.  Зохион байгуулагчдын зүгээс эх орондоо зохиогдох гэж буй энэхүү олон улсын арга хэмжээг Төрийн шагналт ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч, Олон улсын шүүгч Балжиннямын Жамьяндагвын нэрэмжит болгон, түүнд хүндэтгэл үзүүлж байна.Сонгодог бүжгээр амжилттай хичээллэж, суралцаж байгаа ирээдүйн балетийн бүжигчдийг дэмжиж, тэдэнд урам өгөх зорилгоор Монголынхоо сонгодог бүжгээр хичээллэдэг хүүхдүүдээс шалгаруулан авч, тоглолтонд оролцуулж, олон улсын балетчидтай нэг тайзан дээр гарах алтан боломжийг олгосон.