Танилцуулга


Хүүхэд залуучуудад сонгодог урлагийн системтэй боловсрол олгохын тулд “Цөмөөхэй“ (Nutcracker) балетыг АНУ-ын Бостон хотын “Бостон балет” компаниас балетын тайз, декорац, гэрэлтүүлэг, тоглолтын хувцас зэргийг худалдан авах бөгөөд “Цөмөөхэй” балетын тавилтыг шинэчлэн шинэ хореграф хийж, үзэгчдэд хүргэх, жил бүрийн 12 дугаар сард тогтмол тоглож, уламжлал тогтоох, дэлхийн соёлыг эх орондоо нутагшуулахаар зорьж байна.

Жил бүрийн 11 дүгээр сарын сүүл үеэс эхлэн 12 дугаар сарын 31-ныг дуустал дэлхийн 5 тивд зэрэг тоглогддог сонгодог бүжгэн жүжиг бол Nutcracker/Цөмөөхэй/ балет юм. Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Дросселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайxшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан гэхэд хэн ч эргэлзэхгүй. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилсан энэ балет 120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн том гэр бүлийн уламжлал болтлоо хүн төрлөхтөнд хүрч чадсан сонгодог балет болсон юм.

“Цөмөөхэй” балетыг Монголчууддаа жил бүр уламжлал болгон сонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхэддээ урлагийн сайхныг мэдрүүлэх боломжийг олгохын тулд “Монголын балетын хөгжил сан” МУГЖ Д.Алтанхуягийн санаачлагаар “Цөмөөхэй балет” төслийг та бүхэнд танилцуулж байна.