Танилцуулга


Дэлхийн сор болсон театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг “Night of Modern” тоглолтыг монгол үзэгчиддээ 2014 оны 7 сард өргөн барьсан билээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилсан ‘’Найрсаг Улаанбаатар’’ аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхэлсэн нь энэ юм.

Сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэж оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлсэн энэхүү тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочид болох Whitney Jensen, John Lam, Lia Cirio, Jeffrey Cirio, Sabi Varga нар оролцсон.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Балет, ОХУ-ын Большой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн энэхүү тоглолтыг НЗДТГ хамтран зохион байгуулсан.