1

Д.Алтанхуяг балет сургалтын төвөө нээлээ

 Энэхүү сургалтын төв нь АНУ-ын мэргэжлийн сургуулиудын стандартыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм байна. Гэхдээ заавал мэргэжлийн балетчин болох хүнийг хамруулахаас гадна бага насны хүүхэд, өндөр настнуудыг ч хамруулж байгаа юм.

“Монголын балетын хөгжил сан”-гийн байранд нээгдсэн “Монголын шинэ балет” сургалтын төв нь дөрвөн цөм хөтөлбөртэйгөөр хичээллэх аж. Бага нас, сонгодог балет, насанд хүрэгчид, мэргэжлийн өмнөх бэлтгэл гэсэн хөтөлбөрөөр элсэлтээ авах юм байна.

Тус сургалтын талаарх мэдээллийг 9956-6160 дугаараас лавлаж болно