1

Монголын Балетын Хөгжил сан

Монгол Улсын Гавъяат жүжигчин, ДБЭТ, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуягийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

Манай сан олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль, тоглолт, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой ажилладаг.

2011 онд байгуулагдсанаасаа хойш бид нийт 6 удаагын томоохон тоглолтыг зохион байгуулж, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо урьж монгол үзэгчдийнхээ оюун мэлмийг мялаасан билээ.

Дэлхийн сонгодог урлагийн өв сангаас Монголын үзэгчдэд толилуулах төлөвлөгөөнүүдийн дараагийн төсөл болгож “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг 2014 оны 12-р сард шинэчилж найруулан тавихаар бэлтгэл ажил ид өрнөж байна.