И-БАЛЕТ ХӨТӨЛБӨР

Анги хамт олон, албан байгууллагаараа танхим болон цахим орчинд суралцах бүх насанд зориулагдсан балетын системчилсэн хөтөлбөр.

И-БАЛЕТ ГЭЖ ЮУ ВЭ? Сонгодог бүжгийн үндсэн дасгалуудыг өөрт тав тухтайгаар цахим орчинд мэргэжлийн багшийн зааварчилгаан дор хийж, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж хувийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх сонголт юм. Интерактив, амьд харилцаанд суурилагдсан Ибалет хөтөлбөр нь бүжгийн хөдөлгөөний соёлыг анги хамт олон, албан байгууллагуудад цаг, зардал хэмнэн нэвтрүүлэх орчин үеийн шийдэл болж байна. ЕБС-үүд хөтөлбөрөө баяжуулах, албан байгууллагууд хамт олныхоо амьдралыг эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээнд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх бодит боломж.

СУРГАЛТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Сурагч, үйлчлүүлэгч байгууллага нь өөр тохиромжтой цагийн хуваарийг гаргаж балетын хичээлд аль тохиромжтой байршлаасаа цахим уулзалтын аппликейшн ашиглан орно.

✓ Сургалтын агуулга сурагчдын насанд тохирсон, олон улсын жишиг тусгай хөтөлбөрүүд байна.

✓ Долоо хоногт 1-3 удаагийн давтамжттай хичээлүүдийн үр дүнд насандаа тохирсон дараагийн түвшинд хүрнэ.

✓Хүүхдүүдийн насны онцлогт таарсан 7 түвшний хөтөлбөр байдаг бол насанд хүрэгчид анхан шатны мэдлэгээ бататгаснаар балетын улам гүнзгийрсэн агуулга бүхий хичээлд бэлэн болж бие дааж эхэлнэ.

И-БАЛЕТ ХӨТӨЛБӨРӨӨС СОНГОХ ЕБС-ийн “Балетаар хөгжих”тусгай хөтөлбөр Ерөнхий боловсролын байгууллагуудад зориулсан сургуулийн насны хүүхдүүдийн насны ангилал бүхий хөтөлбөр.

✓ 2-7 насны балетын хүүхдийн сургалт / нас бүрт тусгай хөтөлбөр бий/

✓ 8-18 насны сонгодог балетын сургалт Байгууллага хамт олны “Балетаар цэнэглэх” хөтөлбөр Байгууллага хамт олноороо ажлын байр, гэр гэрээсээ буюу аль тухтай газраасаа оролцож болох, багийн уур амьсгал, биеийг эрүүл мэндийг сэргээх хөтөлбөр.

✓18-аас дээш насны бүх ажилчид хамрагдаж болно ЕБС, Байгууллагад зориулсан 1 удаагийн “Балеттай танилцах” хөтөлбөр Сонгодог бүжгийн дасгалд ороход анхны сэтгэгдлүүд үргэлж хамгийн гайхалтай сайхан байдаг. Энэ мэдрэмжийг анги сурагчиддаа, ажлын багтаа хүргэхийг хүсвэл хамгийн тохиромжтой, хөгжилтэй, шинэлэг үйл явдал байх болно. И-балет ЕБС-ийн хөтөлбөр Илүү алсын хараатайгаар, урт хугацааны турш буюу 1-ээс дээш жилийн түншлэл тогтоон хамтарч ажиллах, балетын сургалтыг хөтөлбөртөө нэмж баяжуулах байдлаар үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт сонирхолтой сургууль, сургалтын байгууллагуудад нээлттэй байна.

БАЛЕТЫН ДАСГАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ ХҮҮХЭД БОЛОН НАСАНД ХҮРЭГЧДЭД БАЛЕТЫН ДАСГАЛД ДАВТАМЖТАЙГААР ОРОХ НЬ БИЕ ФИЗИОЛОГИ, СЭТГЭЛ ЗҮЙН АСАР ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ.

Хүүхдэд үзүүлэх нөлөө: Булчингийн чадал дэмжигдэж биеээ хөдөлгөж, удирдаж сурна Орон зайн мэдрэмж сайжирна Өөрийгөө илэрхийлэх чадвар сууна Сэтгэл санаа өөдрөг байна Бүтээлч сэтгэлгээ хөгжинө 2-5 насны хүүхдийн тархины хөгжилд нэн чухал. Сонгодог урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болно.

Насанд хүрэгчдэд үзүүлэх нөлөө: Бие эрүүлжиж амьсгал засарна Сунгалтын дасгал хийгдсэнээр булчин зөв хөгжинө Сэтгэл санаа өөдрөг байна Өөрийгөө шинээр нээж илрүүлнэ Сонгодог урлагтай ойрхон байж гоо зүйн таашаал авна.