ОЛОН УЛСЫН

Манай сан нь салбарын бүжигчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, залуу уран бүтээлч, хүүхэд багачуудыг нээн илрүүлэх, балет бол хүн бүрийн урлаг буюу энэ урлагаар дамжуулан соёл урлагийн боловсролыг хүүхэд, залуучуудад олгох, зөв бие төрх, эрүүл хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг бий болгох зэрэг олон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс 2018 онд анх удаагаа “Олон Улсын Балет” нээлттэй уралдааныг зохион байгуулсан юм. Тэмцээн уралдаан гэдэг тухайн салбарын хөгжил, уран бүтээлчид, хичээллэгчдийн чадварыг дүгнэх, нээх, таниулах, илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Энэхүү тэмцээнээс нүдэнд үзэгдэх болон гарт баригдах олон олон зорилгыг өөртөө шингээн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж бид үзсэн юм. Тэмцээний нэр хүнд, тэмцээний чанар нэмэгдэхийн хэрээр оролцогчдын тоо нэмэгдэх үүнийгээ дагаад аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой гэсэн нийгмийн бас нэгэн том зорилго агуулж байна.