Тоглолт

Хаврын баяр 2024-2025

Монголын балетын үндэсний сургуулийн жил бүр толилуудаг “Хаврын баяр” тайлан тоглолт нь 9 сараас 5 сарын сүүл хүртэл үргэлжлэх хичээлийн жилд хүүхэд юу сурч мэдсэнээ хайртай дотны хүмүүсдээ мэргэжлийн тайзан дээр үзүүлж хүүхэд, эцэг эхийн харилцааг улам ойртуулан,  нандин дурсамж бүтээж өгдөг хайр дүүрэн, гэгээлэг баяр юм. 

Мөн та манай сургуулийг өөртөө болон хүүхэддээ сонирхож байгаа бол тайлан тоглолтыг үзэж Хүүхдийн болон Сонгодог хөтөлбөрүүдийн талаар ойлголт, мэдээллийг авах боломжтой юм.


"Хаврын баяр" 2024 тоглолтын тасалбарыг Шоппи.мн болон 80810808 дугаарт холбогдон аваарай.



Тоглолт 2024 оны 5-р сарын 18-ны өдөр Нийслэлийн Соёлын Төв Өргөөний тайзнаа 15:00 цагт эхэлнэ.

"Цөмөөхэй"

Цөмөөхэй балет төсөл нь 200 гаруй бүжиглэх хүсэл эрмэлзэл бүхий хүүхдийг сонгон шалгаруулж, сонгодог бүжгийн бэлтгэлд хамруулан мэргэжлийн балетын жүжигчдийн хамт бүрэн хэмжээний балетын тоглолтыг тайзнаа амилуулах төсөл юм. Энэхүү төсөл анх 2014 онд МУГЖ, МУ-ын Соёлын элч Д. Алтанхуягийн санаачилга, НЗДТГ болон БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бөгөөд жил бүр уламжлал болон амжилттай зохион байгуулагдаж үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн өргөн цар хүрээний арга хэмжээ болсон билээ. Тус төслийн зорилго нь хүүхэд багачуудыг сонгодог урлагт нэвтрүүлэх, балетаар хичээллэгч хүүхдүүдэд дадлагажих боломж олгох, эерэг уур амьсгал бүхий, чанартай, шинэлэг балетын тоглолыг үзэгчдэд хүргэж, сонгодог урлагаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх юм.  

Хаврын баяр

Монголын балетын үндэсний сургууль Сонгодог урлагаар нийгэмд эерэг өөрчлөлтийг нэвтрүүлж, зөв төлөвшилт, бүтээлч сэтгэлгээ, гоо зүй, баяр баясал, эрүүл тогтвортой амьдралыг түгээн дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах алсын хараатайгаар Хүүхдийн, Сонгодог балетын болон Насанд хүрэгчдийн хөтөлбөр 7 дахь жилдээ хэрэгжүүлж Хаврын баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Хаврын баяраар манай бүх сурагчид анги ангийн бүжгээ хийж, дунд ангийн сурагчид гоцлол бүжгээ толилуулан баяраа бид хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь биднийг нэгтгэж буй гол хүчин зүйл болох бүжиг, бүтээлч сэтгэлгээ, мөрөөдөлдөө хүрэх хүсэл тэмүүлэл, багийн ажиллагааны үр шимийг хамтдаа баяр хөөртэйгөөр хуваалцаж байгаа хэрэг юм 

        Эцэст нь сурагчид, эцэг эхчүүдэд хандахад балетын урлаг нь нэг өдөр, нэг жилээр тодорхойлогддоггүй, харин олон жил сараар хичээл зүтгэл нь үнэлэгддэг урлаг тул алдаа оноотой байсан ч хүүхэддээ урам өгч, бяцхан ч гэсэн амжилт бүрт баярлаж хүүхдээ дэмжиж байх нь асар их ач холбогдолтой гэдгийг ойлгоно гэж итгэж байна 

Балет бол хүн бүрт зориулагдсан урлаг юм.