НАСАНД ХҮРЭГЧИД (18+)

Нээлттэй анги

Нээлттэй ангиуд Техникийн хэд хэдэн түвшинтэй эдгээр ангиуд нь цагийн хуваарийн нөхцөлийн хувьд уян хатан тул та хүссэн өдрүүд, давтамжаа сонгон дасгалд орох боломжтой. Энэ ангиуд нь өмнө нь балетаар хичээллэж байсан туршлагатай насанд хүрэгчдэд тохиромжтой. Цагийн хуваарь 18-аас дээш насны насанд хүрэгчдид нээлттэй ангиудад хамрагдах боломжтой. Багш, цагийн хуваарь өөрчлөгдөж болно.

Цахим Анги
Насанд хүрэгчдийн цахим хичээл /анхан, дунд түвшин/ 60 минутын цахим сургалт. Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлж хичээлийн холбоосыг имэйлээр хүлээн авна. Тулгуур модтой ажиллаж бүх байрлалд баланс барих, эргэлт хийх болон пор де бра суурьтай дасгалууд орно. Төвийг сайжруулахдаа комбинацийн үеэрх биеийн чиглэл авч суран, гранд аллегро буюу далайцтай үсрэлтийн эхлэл тавигдана. Харьцангуй хүнд гишгэлттэй комбинациуд хийгдэх бөгөөд хичээл илүү хурдтай явагдах онцлогтой.