12249690_784040005051225_4766318568071232154_n

БИДНИЙ ТҮҮХ

Монголын Балетын Хөгжил Сан” нь МУГЖ, Соёлын Элч Дугараагийн Алтанхуяг-н санаачлагаар 2010 онд үүсгэн байгуулагдаж, олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилах, сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль , тоглолт, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой ажиллаж байна.



МАНАЙ ХАМТ ОЛОН

Д. Алтанхуяг

МУГЖ, Соёлын Элч, Монголын Балетын Хөгжил Сан, Балетын Үндэсний сургуулийн үүсгэн байгуулагч
Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн. Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Комаки Балет/Япон/, Асами Маки Балет/Япон/, Бостон Балет/АНУ/, Ла Скала Театр/Итали/ театруудад ажилсан. АНУ-ын School of American Ballet сургуульд сурж байсан, АНУ-ын Northeastern Их сургуулийг магистрийн зэрэгтэй төгссөн.

Б. Энхсувд

Гүйцэтгэх захирал
Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургуулийг дүүргэж , МУИС-ийн Гадаад хэлний тэнхимд суралцсан ба АНУ-ын Массачуссетсийн Их сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөн одоогоор Монголын Балетын Хөгжил санд 4 дэх жилдээ ажиллаж байна.




Ц. Жаргалан

СТА, Монголын Балетын Үндэсний Сургуулийн Үндсэн хөтөлбөрийн эрхлэгч
1989 онд Пермь хотын балетын сургуулийг төгссөн. 1989-2012 онуудад УДБЭТ-т гоцлол бүжигчин. 2010 онд СУИС -ийн дасгалжуулагч багш мэргэжлээр (бакалавр). 2009-2014 онуудад УДБЭТеатрын дэргэдэх балетын студид балетын багш, 2015 оноос "Монголын Үндэсний Балет" сургуулийн багшаар ажиллаж байна.

Д. Алтанзул

Санхүү, Нягтлан бодогч
Говь-Алтай аймгийн 1-р 10 жилийн сургуульд суралцан төгссөн.  “ Засагт Хан ” дээд сургуулийн НББ ангийг бакалавр зэрэгтэй суралцан төгссөн.   Монголын Балетын Хөгжил Санд 5дахь жилдээ ажиллаж байна.

А. Лхагватуяа

Маркетинг ба Харилцаа холбоо, Хүүхдийн хөтөлбөрийн эрхлэгч
СУИС - Бадмаараг ахлах сургуулийн бүжгийн ангийг дүүргэж, СУИС - Бүжгийн Урлагийн Сургуульд "Бүжиг найруулагч" мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Монголын Балетын Хөгжил санд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Ё. Дамчаабадгар

СТА, Цагдаагийн дэслэгч, Монголын Балетын Үндэсний Сургуулийн Орчин үе бүжгийн багш
СУИС-н Бүжгийн Урлагийн Сургуулийг бүжиг дэглээч, бүжгийн найруулагч чиглэлээр Бакалаврын зэрэг хамгаалсан. Бүгд Найрамдах Солонгос Улсад контемпорари бүжигчдийн олон улсын тэтгэлэг авч мэргэжилээ дээшлүүлсэн. 2020 оноос Монголын Балетын Үндэсний Сургуульд орчин үеийн бүжгийн багшаар ажиллаж байна.

С. Нарантуяа

Стратегийн төслүүдийн мэргэжилтэн
Соёл Эрдэм дээд сургууль /Япон хэлний багш орчуулагч / Санхүү Эдийн Засгийн дээд сургууль / Бизнесийн удирдлага / 2006-2020 он хүртэл Аялал Жуулчлалын салбарт ажилласан. 2021 оноос Монголын Балетын Хөгжил Санд ажиллаж байна.

Ч. Ганчимэг

СТА, Монголын Балетын Үндэсний Сургуулийн багш, Тэмцээн хариуцсан зохицуулагч
1989-1997 он хүртэл Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан. 1997-2000 онуудад Польш улсад мөн бүжиглэж байсан. 2012 онд МУСДээдийн бүжгийн багшаар төгссөн 2013 онд Удирдлагын академийн төрийн удирдлагаар төгссөн. 2015 оноос хойш “Монголын Үндэсний балет” сургуулийн багшаар ажиллаж байна.

М. Тэлмэн

СТА, Дижитал Медиа хөгжүүлэгч
2010 - 2017 Хөгжим Бүжгийн Коллеж 2017 - 2019 Kirov Academy of Ballet Washington D.C 2020 - 2021 Meborny Academy 2019 - 2021 онд Joffrey Ballet School 2021 оноос АНУ-ын Ajkun Ballet Theatre ийн гоцлол бүжигчинээр ажиллаж байна.

Ж. Одонцэцэг

Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан
Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЕБС-ийг төгссөн. Монголын цогц сургалт хөгжлийн төвд Няраваар сурсан.  2017-2021 онд  МБХС-д 5дахь жилдээ ажиллаж байна.  

Д. Алтанхундага

Хувцас хариуцсан гэрээт ажилтан
Ховд аймгийн жаргалант сумын 3-р 10 жилийг дүүргэж, МБИС- БТДС бакалавр зэрэгтэй төгссөн. Улаанбаатар балет ХХК-д 2018 оноос ажиллаж байна.

С. Санчир

Монголын Балетын Үндэсний Сургуулийн гэрээт багш
Монгол Улсын Консерватори-г “Балетын жүжигчин” мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор “Сити” их сургуульд бүжгийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байна. 2014 оноос УДБЭТ-н балетын жүжигчин, 2020 оноос Монголын Балетын Үндэсний Сургуульд гэрээт багшаар тус тус ажиллаж байна.

Б. Лхагвадулам

Монгол Улсын Консерватори-г дунд сургуулиа дүүргэж, Одоо СУИС-ийн БУБ суралцаж байна. 2020 оноос Монголын Балетын Үндэсний Сургуульд гэрээт багшаар ажиллаж байна.

Хамтрагч байгууллагууддаа баярлалаа