Насанд хүрэгчдийн цахим хичээл /анхан, дунд түвшин/ 60 минутын цахим сургалт. Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлж хичээлийн холбоосыг имэйлээр хүлээн авна. Тулгуур модтой ажиллаж бүх байрлалд баланс барих, эргэлт хийх болон пор де бра суурьтай дасгалууд орно. Төвийг сайжруулахдаа комбинацийн үеэрх биеийн чиглэл авч суран, гранд аллегро буюу далайцтай үсрэлтийн эхлэл тавигдана. Харьцангуй хүнд гишгэлттэй комбинациуд хийгдэх бөгөөд хичээл илүү хурдтай явагдах онцлогтой.