СОНГОДОГ БАЛЕТЫН ХӨТӨЛБӨР (8-18 НАС)

              АНХАН ШАТ

Анхан шатны сурагчид уламжлалт балетын хичээлийн бүтцийг 3 түвшинд үзнэ. Сонгодог балетын суурь техникүүд мэргэжлийн балетын танхимд өгөгдөж сурагчид дасгал сургуулилтаа дэмжиж сонгон хичээлүүд нэмэлтээр авч эхэлдэг. Найман наснаас эхэлж байгаа энэхүү суурь тавилт цаашид суралцахад асар их ач тустай.

Агуулга болон давтамж:

Анхан шат 1: техник 9 сар, 7 хоногт 2 удаа, 1 цаг

Анхан шат 2: техник 9 сар, 7 хоногт 2 удаа, 1 цаг 20 мин

Анхан шат 3: техник 9 сар, 7 хоногт 3 удаа, 1 цаг 20 мин модерн 9 сар, 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгох/

Балетын мэргэжлийн суурь дасгалууд туршлага бүхий багш нарын удирдлага дор давтамжтайгаар орно. Түвшин тогтоон ангид хуваарилна. Анхан шатны ангиудад хичээлийн давтамж нэмэгдэж элсэн орсон суралцагчид 7 хоногт 2- оос 3 удаа дасгалд ордог. Анхан шатны 3 түвшинд сонгодог балетын суурь сурагчийн аюулгүй байдал дээр тулгуурлан болгоомжтой тавигддаг ба сурагчид анхны мэдэгдэхүүн, суурь мэдлэгийг олж авдаг. Анхан шат 1 ангиас хөвгүүдийн бие даасан анги нээгдэх боломж бүрдэнэ. Суралцагчид мөн орчин үеийн бүжгийг сонгоноор авч олон төрлийн бүжгийн ялгааг мэдэж балетын ур чадвараа дээшлүүлэх боломжтой юм. Тоглолт арга хэмжээнд оролцох боломж бүрдэж тэр дундаа Цөмөөхэй балетад тоглох эрх үүсдэг.

                                                                                       ДУНД ШАТ

Дунд шатны сурагчид балетын техникийг хөгжүүлэхийн тулд 7 хоногт 4-5 удаа хичээллэдэг. Дунд шатыг дүүргэж буй сурагчид балетын бүх нэршлийг бүрэн мэдэж ойлгосон байна. Анхан шатны түвшин дүүргэсэн эсвэл дүйцэхүйц мэдлэг чадвар эзэмшсэн хүүхэд багачуудын чадварыг цааш хөгжүүлэх шат юм. Дунд шат нь гурван ангилалтай бөгөөд балетын суурь тавигдсан 11-15 настай хүүхдүүд хамрагдаж балетын техник эзэмших, багаар болон ганцаарчилсан балетын үзүүлбэр буюу вариаци хийх чадваруудад суралцдаг. Энэ насны хүүхдүүд балетын суурь мэдлэгтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар харьцангуй төлөвшсөн байдаг ба хүсэл мөрөөдлөө тодорхойлсноор мэргэжлийн бүжигчин, балетын жүжигчин болох замд шулуудах эхний алхамаа хийдэг. Манай сургуулийн нэг зорилго нь бүжгийн урлагт сэтгэл шулуудсан хүүхэд багачуудад хүсэл мөрөөдлийг нь дэмжиж авъяас чадварыг нь хөгжүүлж балетын жүжигчин болгоход хөтлөх.

Агуулга ба давтамж: Ангилал бүр нийт 3 сар үргэлжлэх бөгөөд 7 хоногт 4-5 удаа 1 цаг 20 минутаар хичээллэнэ.

Дунд шат 1: 9 сар, техник 7 хоногт 4 удаа, 1 цаг 20 мин Модерн: 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгон/

Дунд шат 2: 9 сар, техник 7 хоногт 5 удаа, 1 цаг 20 мин Модерн: 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгон/ Характер: 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгон/

Дунд шат 3: 9 сар, техник 7 хоногт 5 удаа, 1 цаг 20 мин Модерн: 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгон/ Характер: 7 хоногт 1 удаа, 1 цаг /сонгон/

Дунд шатанд сонгодог бүжгийн дасгалуудаас гадна олон улсын стандартын дагуу модерн болон олон ардын бүжгийн дасгалууд орж эхэлдэг. Дунд шатны сурагчид өөрийн мэдлэг чадварыг тоглолт арга хэмжээ болон тэмцээн уралдаанд оролцон харуулах түвшинд эзэмшсэн байна. Дунд шатны сурагчид 7 хоногт 4-5 удаа дасгалд орж анхан шатнаас өөрийн болгосон суурь мэдлэг, ур чадварыг 3 түвшинд нэмэгдүүлж хөгжүүлдэг. Бие бялдрын хувьд бэлэн болсон сурагчид пойнт гуталтай дасгал хийж эхлэн модерн болон олон ардын бүжгийн хичээлүүд үндсэн хөтөлбөрт нэмэгдэнэ. Сурагчийн ур чадварын ахиц болон өөрийн сонголтоос хамаарч анги хуваарилалт явагдана. Дунд шатыг төгсөгчид балетын нэршлийн санг бүрэн мэдэж өөрийн болгосноор Гүнзгий шатанд элсэн ороход бэлэн болдог.

                                                                                                                                                    ГҮНЗГИЙ ШАТ

 Балетын гүнзгий шатанд хүрсэн сурагчид балетын нарийн техникүүд, уран сайхан, жүжиглэлтийг хослуулан хөгжүүлэх ба биеийн хурд хүч дээр төвлөрсөн дасгал сургуулилтыг суралцан эзэмшинэ. Гүнзгий шатанд элсэн орогчид сонгодог бүжгийн маш идэвхтэй бэлтгэлд ордог ба 7 хоногт нэмэгдсэн тоогоор дасгалд орж техник, ур чадвараа боловсруулдаг. Агуулга ихтэй үндсэн хөтөлбөрийн дагуу хичээллэхээс гадна вариаци хийх, хавар намрын улирлын тоглолтонд багийн бүрэлдэхүүнд орон тайзнаа тоглох гэх зэрэг мэргэжлийн эжлийн суурь тавигдаж эхэлдэг.

Анги хуваарилалт: Манай сургууль 8-18 насны бүх сурагчдын түвшинг тогтоож балетын багш нар сурагчдыг хамгийн тохиромжтой түвшний ангид хуваарилдаг.