МОНГОЛЫН БАЛЕТЫН ҮНДЭСНИЙ IV УРАЛДААН

Монголын балетын үндэсний уралдаан нь балетаар хичээллэгч хүүхэд залуучуудын ур чадварыг сайжруулах, сурах орчин нөхцөлийг дэмжих, балетын студи, байгууллагуудын болон сурагчдын харилцаа холбоог үүсгэх, улмаар авьяас чадвараа цааш хөгжүүлэх, гадаад дотоодын тэмцээн уралдаан, сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нээх зорилготой жил бүр зохион байгуулагддаг болно.

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Д. Алтанхуяг

Цөмөөхэй балет төслийг 2014 оноос хойш жил санаачлан зохион байгуулж, удирдан, найруулсан. 2011 онд Монгол Улсад анх удаа зохиогдсон “Night of Ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.   2012-2018 онд “Winter star-2012”, “Модерн бүжгийн үдэш” олон улсын наадам, “Монголд тавтай морил” олон улсын балетын фестиваль, Япон Улсын “Комаки Балет” компанийн тоглолт, “Монгол Бахархал”, “Цөмөөхэй” балет 2014, 2015, 2016, 2017,2018, 2019 тоглолтуудыг эх орондоо санаачлан УДБЭТ, Корпорейт сентерт зохион байгуулж, оролцсон.   2015 оноос Нью Йорк хотноо Cirio Collective компанийг санаачлан 2016, 2017 онуудад АНУ-аар томоохон хотуудаар аялан тоглосон.       Боловсрол:  2000 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын бүжигчнээр төгссөн.   2000 онд АНУ-ын балетын сургууль School of American Ballet-д суралцсан.   2011 онд Монгол Улсын консерваторит нийгмийн ухааны бакалавр,   2020 АНУ-ын Бостон хотын “North Eastern” Их сургуульд Удирдлагын шинжлэх ухааны магистр зэрэг эзэмшсэн.    Ажилласан туршлага:  Одоогоор МБХС-ийн тэргүүн, Монголын балетын үндэсний сургуулийн захирлаар ажиллаж байна.    2020 оны 12 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 12-ныг хүртэл зохион байгуулагдсан Олон улсын цахим балетын уралдааныг санаачилж шүүгчээр урилгаар ажилласан.  2019 оны 8 дугаар сард Шиамены Олон улсын анхдугаар уралдаанд шүүгчээр уригдан ажилласан ба мөн онд Монголын балетын үндэсний зөвлөлийг санаачлан анхдугаар чуулганыг зохион байгуулсан.   2019 оны 12 дугаар сард Монголын балетын үндэсний зөвлөлийн анхдугаар чуулганыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байуулсан.  2018 оны 8 дугаар сарын 03-11-ны хооронд Шанхай хотноо 6 дахь удаа зохиогдож буй Олон улсын балетын уралдаан “Шанхайн Хэмнэлд Бүжье” нэрийн дор амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд МУГЖ Д.Алтанхуяг зочин шүүгчээр уригдан ажилласан юм.   2017 онд Солонгос улсад зохион байгуулагдсан Кориа Олон улсын балетын уралдааны хүндэт зочноор оролцсон ба “The World Ballet Trial –Tokyo stage 3” тэмцээний шүүгчээр ажилласан.   2016-2019 онуудад Балетын үндэсний I, II, III-р уралдаануудыг тус тус санаачлан зохион байгуулсан. Монгол улс дахь Олон улсын балетын анхдугаар уралдааныг 2018 онд мөн санаачлан зохион байгуулж тэмцээний ерөнхийлөгчөөр ажилласан.   2017 онд АНУ-ын Жойс театрт зохион байгуулагдсан бүжгийн наадамд оролцсон.   2016 ХБНГУ-д Монгол улсын зохион байгууласан  ITB Берлин ОУ-ын арга хэмжээнд урилгаар оролцсон  2016 болон 2018 онуудад Куба улсад зохион байгууландсан 18 дахь удаагийн Хавана Олон улсын балетын фестивальд Кубын үндэсний балетын захирал алдарт Алиса Алонсогийн урилгаар оролцсон.  2016 онд Монгол улсын Соёлын элчээр томилогдсон.  2015 оноос Нью Йорк хотноо Cirio Collective компанийг санаачлан 2016, 2017 онуудад АНУ-аар томоохон хотуудаар аялан тоглосон.   2012-2018 онд “Winter star-2012”, “Модерн бүжгийн үдэш” олон улсын наадам, “Монголд Тавтай Морил” олон улсын балетын фестиваль, Япон Улсын “Комаки Балет” компанийн тоглолт, “Монгол Бахархал”, “Цөмөөхэй” балет 2014, 2015, 2016, 2017,2018, 2019 тоглолтуудыг эх орондоо санаачлан зохион байгуулж, оролцсон.  2015 онд Монголын балетын үндэсний сургуулийг үүсгэн байгуулсан.   2011 оноос хойш Москва, Бээжин хот дахь Монголын Соёлын өдрүүдэд оролцсон  2011 онд Монгол Улсад анх удаа зохиогдсон “Night of Ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.   2010 Нийслэл хотын Хангарьд одонгоор шагнуулсан,  2010 оноос “Монголын балетын хөгжил сан”-гийн үүсгэн байгуулагч болон тэргүүн, Италийн Ла Скала театрт урилгаар болон AНУ-н Харвардын их сургууль, Бостоны их сургуульд урилгаар тус тус тоглосон.  2009 Нью Йорк хотноо зохион байгуулагддаг “Falling for Dance” их наадмын нээлтийн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн.   2007 оноос АНУ-ын Бостон хотын “Бостон Балет”ын компанид гоцлол бүжигчин,   2005 онд МУГЖ цолоор шагнуулсан.   2003 оноос ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит -тэй хамтран ажилласан. Олон улсын балетын уралдаануудад алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнагдсан.   2002 оноос Япон Улсын Асами Маки, Комаки балетад гоцлол бүжигчин   2000 оноос Монгол Улсын ДБЭТ-ын гоцлол бүжигчнээр ажилласан. 

Балжиннямын ЖАМЪЯНДАГВА 

/Монгол улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар/ Ерөнхий балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг  1932 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. 1948-1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн. УДБЭТ-т 2001 оноос 2013 оны 2 сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос одоог хүртэл ерөнхий балетмейстрээр тасралтгүй ажиллаж байна.П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд төрийн шагнал, 1973 онд УГЗ, 2003 онд Ардын жүжигчин, 2008 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг, Монгол улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч юм.Тэрээр 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл Римский Корсаков “Щехерезада” /1963/, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/, С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/, Лео Делиб “Копеллия” /1966/, Ц.Пуни “Эсмеральда” /1967/, Б.Дамдинсүрэн“Нуурын домог” /1968/, Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/, С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/, Л.Минкус “Дон Кихот” /1971,2002/, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/, Ж.Чулуун“Уран Хас” /1973,2002/, Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/, И.Морозов “Ай болит доктор” /1975/, П.И.Чайковский “Хунт нуур” /1975/, Сонгодог бүжгийн цоморлиг /1978/, “Мөнгөн залаа” /1979/, З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/, А.Хачатурян“Спартак” /1984/, Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/, В.Боролдой “Малчдын дуулал” /1988/, Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/, Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллаж байна.   Олон улсын балетын тэмцээний шүүгчээр:     Японы Токио хотод болсон Ази номхон далайн орнуудын олон улсын балетын конкурст 1976, 1978, 1980, 1991, 2002, 2003, 2005 онд  Москвагийн ОУ-ын конкурст 1977, 1981, 1985, 1989 онд  Пермийн ОУ-ын конкурст 2002, 2004 онд тус тус ажилласан.  1981 онд  ОУ-ын балетын жүжигчдийн 4-р конкурсын “Орчин үеийн шилдэг бүжиг дэглээч”-ийн тэргүүн шагнал хүртсэн.  1976 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төр засгийн хүндэтгэлийн болон түүхт ой, ёслол арга хэмжээний олон арван концертыг найруулан ажиллаж байна.

Дугаржапов Доржо Васильевич

Буриадын Бүгд Найрамдах Улсын Автономит Мэргэжлийн Боловсролын Байгууллага, Л.П. Сахянова, П.Т. Абашеев нарын нэрэмжит "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжиглийн дэглэх коллеж”-ийн захирал Балетын жүжигчин Бүжиг дэглээч багш (ГИТИС, Москва) Соёл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Туслах профессор Буриад улсын гавьяат жүжигчин ОХУ -ын Соёлын яамны Хүний нөөцийн баазын шилдэг оролцогч Мэргэжлийн байгууллагуудад гишүүнчлэл: ОХУ-ын Соёлын яамны дэргэдэх бүжиг дэглэлтийн боловсролын зохицуулах зөвлөлийн гишүүн (2014-2017 он), бүжгийн урлагийн чиглэлээр боловсролын чиглэлээр ажилладаг ОХУ-ын их дээд сургуулиудын UMO-ийн гишүүн. 2010-2013), тус бүс нутгийн мэргэжлийн дунд боловсролын байгууллага, байгууллагуудын Улсын аттестатчилгааны комиссын дарга, гишүүн, янз бүрийн түвшний уралдаан, фестивалийн шүүгчдийн дарга, гишүүн. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дээд, дунд мэргэжлийн боловсрол, соёл, урлагийн менежмент, уламжлалт болон бүжгийн соёлын хөгжлийн бэрхшээл, хэтийн төлөвийг сонирхон судлагч. ОХУ -ын Ерөнхийлөгчийн соёл, урлагийн чиглэлээр үндэсний ач холбогдолтой бүтээлч төслүүдийг дэмжих тэтгэлэгт хамрагдсан. Холбооны зорилтот хөтөлбөрийн дагуу "Оросын соёл"-"Ази, Номхон далайн бүс нутгийн үндэсний бүжгийн олон улсын наадам-Уралдааны цэцэг" уралдаан, "Евразийн эгшиг" уламжлалт хөгжмийн олон улсын наадам-уралдаан, Бүс хоорондын зуны сургууль-наадам "Байгаль нуурын агаар", Театрын сургууль "Байгалийн индэр" гэх мэт. Дараах арга хэмжээнүүдийн зохион байгуулагч, төслийн менежерүдийн нэгэр ажилласа болно: РСФСР -ийн Ардын жүжигчин П.Т. Абашеевагийн нэрэмжит Бүжиг дэглээчдийн I -р уралдаан (Улаан-Үд) "Дэлхийн балетын долоо хоног", Хайкоу (Хятад), Сонгодог бүжгийн мастер ангиуд (Хятад), Шаньдун, Аньхуй, Хэнань мужуудад (БНХАУ) ВСГИК өдрүүд, Чичихарын Их Сургуулийн Хөгжим бүжгийн дээд сургуулийн бүжгийн факультетийн оюутнуудад сонгодог бүжгийн мастер ангиуд (Хятад), Монголын соёл урлагийн байгууллагуудын тэргүүнүүдтэй хийсэн "Буриад ба Монгол: соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв" олон улсын дугуй ширээний уулзалт (Улаан-Үд), Монголын соёл, урлагийн байгууллагуудын ажилчдад зориулсан "Нийгэм, соёлын салбарын менежмент" давтан сургалт (Улаан-Үд), "Соёлын мод" олон улсын төсөл (Орос-Монгол-Өмнөд Солонгос), Дуурь Г.Пурцелл "Дидо ба Энеас" Монгол-Оросын хамтын ажиллагаа, найрамдлын өдрүүдийн хүрээнд (Дархан, Монгол), "Амьд нутаг" олон улсын төсөл (Улаан-Үд-Хабсугул), Монгол-Оросын "Маш нууц" уран сайхны киноны зураг авалт (Монгол), Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан Монгол орноор хийсэн аялал. "Улаан-Үд-Мандалгов" урлагийн форум (Монгол), гэх мэт.

Со Кикүчи

Олон Улсын Балетын Академийн ерөнхийлөгч, Токио Комаки Балетын ерөнхий захирал асан  Тэрээр Масахидэ Комаки, Тадао Кикүчи нарын удирдлаган дор суралцсан.   1972 онд Франц улсын засгийн газрын тэтгэмжээр Парист 4 жил балетаар суралцан мэргэжлийн бүжигчин болсон.  Олон тайзны туршлагатай болж 1983 онд Токио Комаки балет-д эргэн ирсэн.  1989 онд Хакүхинкан-д болсон бүжиг дэглэлтийн үзэсгэлэнгээс алтан медаль   2001 онд Япон улсын Токио Комаки балетын захирал болж, Галт Шувуу балетыг тоглуулж эхлэв.   Галт шувуу, Igor Democracy, Фауна-гийн өдөр, Le Spectre de la Rose, get great eschool зэрэг орчин үеийн балетын бүжгэн жүжгүүдийн шинэчлэн сайжруулсан.  2002 онд уран сэтгэмжит Мадарена балетаар дэлхийн энх тайвны олон улсын шагнал  2012 онд Монгол улсын Ерөнхий Сайдын урилгаар Япон-Монголын 40 жилийн дипломат харилцааны ойд зориулсан тоглолт /Олон Улсын Соёл Урлагийн Солилцооны Агентлаг/  Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал  2015 онд олон улсын солилцоогоор онцгой амжилт гаргасан хувь хүн болон байгууллагад олгосон Япон улсын гадаад харилцааны сайдын шагнал 

Ганбаатар Цолмон

Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол бүжигчин МУГЖ Ганбаатар овогтой Цолмон нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд “Хосе-Март”- ын нэрэмжит 52-р дунд сургуульд 3-р анги хүртлээ суралцаад, 1984 онд ОХУ- ын Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын Академид элсэн орсон. Суралцаж байх хугацаандаа: Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” – Пряха Чайковсгий “Щелкунчик” – Па-де-труа Чайковский “Хунт нуур” – 4 жижиг хун Минкус “Баядерка” – Ману Адан “Корсар” – Адалиск Минкус “Дон кихот” – Па-де-де Байер “Фея кукол” – Хятад кукла, Кружевные кукла Клумпас Печикатто 1992 онд тус сургуулийг төгсөөд УДБЭТ- д балетийн жүжигчнээр ажилласан. 1996 оноос хойш гоцлол бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Уран бүтээлийн жагсаалт: Чайковский “Хунт нуур” – Одетта, Одиллия, па-де-труа, вальс, 4 жижиг хун, неаполитан, невесты Чайковский “Нойрсож буй гүнж” – Аврора, хөх шувуу, брилльянт, чулуу, фрейлин, свит, фея Чайковский “Щелкунчик”- Маша, 2 цас, испани, хятад, 4 вальс Чайковский “Франческо да Римини”-Франческо Адан “Жизель”- Жизель, па-де-де, найз хүүхнүүд, сагстай бүжиг, 2 сүнс Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”- Мария, 4 найз, хонхот, боол Минкус “Баядерка”- 4 жижиг, джемпе, тени Минкус “Пахита”- гран па, 6 вариац Минкус “Дон-Кихот”- Китри, найз, амур,кани,болеро Прокофьев”Ромео Жульетта-Жульетта Хачатурян”Спартак”- Фригия, сээхэлзүүр Римский Корсаков”Шахерезада”- олуул хэсэг Шопен”Шопениана”- 7 вальс, ноктьюрн, двойка Мэнд-Амар”Үйлийн 3 толгой”- Нансалмаа, найз,полонез,айлгүй хүүхэн Чойдог”Шарилжин дундах цэцэг”- Урангоо Чойдог”Чойжид дагина”- Чойжид дагина, дуэт Хангал”Эрдэнэсийн охид”- Шүр, хос дуэт Чулуун”Уран Хас”- 2 найз, тугал, па-де-ксион Батдэлгэр”Тэнгэрийн ташуур”- Адажио Батдэлгэр”Гэсэр номун хаан”- 3 хөх шувуу, вальс Рахманинов”Уран сэтгэмж”- Амур Шарав”Зуурдын орон”- Түшмэл М.Равель”- Болеро” олуул хэсэг Дуглас Корбин”- Аниргүй бодол Хьюго Виера”Диваажин энд байна” Рахманинов”Хаврын ус”- дуэт Пуни”Па-де-катр” 2010 онд өөрийн бие даасан тайлан тоглолт Айлчлан тоглолт 1998 онд Португалийн Лиссабон хотод болсон “Ехро 98” үзэсгэлэн худалдаа 2009 онд Японы Комаки балетын урилгаар айлчлан тоглосон 2012 онд Хятадын Тьянжин хотод айлчлан тоглосон 2017 онд Солонгос улсын Дэгу хотод зохион байгуулагдсан” Улаанбаатар-Дэгу “хотуудын соёлын солилцоо 2019 онд Солонгос улсын WISE балетын жүжигчидтэй Жизель бүжгэн жүжгийг хамтарч тоглосон. 2019 онд Японы Токио хотод зохион байгуулагдсан PIBC балетын тэмцээний шүүгч Тэмцээн : 1998 онд Японы Токио хотод болсон “ Ази Номхон далайн VII балетын тэмцээний” дипломант 2000 онд АНУ-ын Нью- Йорк хотод болсон “ Олон улсын балетын тэмцээн” 2005 онд “ Алтан хараацай” – Монгол туургатан” олон улсын гоцлол бүжигчдийн анхдугаар уралдааны 1-р байрны шагнал Шагнал: 2001 онд “Зууны манлай бүжигчин Ардын жүжигчин Ю. Оюун” ны нэрэмжит тэргүүн шагнал - 2001 онд “ Соёлын тэргүүний ажилтан” - 2008 онд “ Алтан гадас одон” - 2009 онд “ УДБЭТ-ын “ Хөдөлмөрийн аварга - 2012 онд “ Гавьяат жүжигчин” цолоор шагнуулсан - 2012 онд УДБЭТ –ын “ Оны шилдэг уран бүтээлч” 2010 онд “ Соёлын дээд сургууль” Бүжгийн багш мэргэжлээр төгссөн. 2010 онд “МУК”- Сонгодог бүжгийн багшаар ажиллаж байна.

Дорж Алтантуяа 

Суурь боловсрол:   1972-1975 онд Нийслэлийн 6-р 10 жил  1975-1983 онд ЗХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг Балетийн жүжигчин  1999-2003 онд СУИС-ийг багш-балетмейстер /бакалавр/  2006-2009 онд СУИС-ийн Урлаг судлалын ухааны магистр  Ажлын туршлага:   1983-2009 онд ДБЭТеатрт гоцлол балетийн жүжигчин  1994-1995 онд ХБКоллежид Сонгодог бүжгийн багш  2004-2006 онд ХБКоллежид Сонгодог бүжгийн багш  1996-1997 онд 135-р цэцэрлэгийн бүжгийн сонгон ангид багш  2005- 2013 онд СУИС-ийн  БУНТэнхимд Сонгодог бүжгийн багш   2013-2015 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ЭНБДарга  2015-оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч  Шагнал, урамшуулал:   1995 онд МУСТАжилтан  1999 онд МУАХолбооны Хүндэт жуух  2003 онд МҮЭХолбооны Хүндэт жуух  2013 онд БТАжилтан   2013 онд Алтан гадас одон  2014,2016  онд СУИС-ийн Захиралын нэрэмжит шагнал  2017онд СУИС-н Хүндэт профессор цол 2014,2015, 2019, 2021 онд Бүжгийн урлагийн сургуулийн ‘ШИЛДЭГ’ сурган хүмүүжүүлэгч багш   Уран бүтээлийн жагсаалт гол дүрүүд:    П.И.Чайковский “Хунт нуур” – Одетта  Л.Минкус “Баядера” – Ники  Б.Асафьев “Бахчисарайн оргилт булаг” – Мария  А.Адан “Жизель” – Мирта  П.И.Чайковский “Нойрссон гүнж” – Аврора  Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” – Урангоо  Ж.Чулуун “Уран Хас” – Хандармаа  Ф.Шопен “Шопенина” – Гоцлол  Л.Минкус “Дон Кихот” – Гудамжны бүжигчин  С.Гуно “Вальпургийн шөнө” – Вагханка  Ц.Пуни “Па-де-катр” – М.Тальиони  С.Мелихов “Дурлалын домог” – Мехмэне Бану  С.Прокофьев “Ромео Джуллета” – Өрлөг эх, Капулети хатан  А.Адан “Корсар” – Па-де-де  Э.Чойдог “Модерн” 

ШАО ЗИ ЖУН

Бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотын Шанхай үндэсний балет сургууль төгссөн. Шанхай балет театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байсан. Тэрээр 1999 онд бүх Хятадын залуучуудын аварга шалгаруулах уралдааны шагналт байр. 2001 оноос Япон улсын Асами Маки Балет компанийн урилгаар Гоцлол бүжигчинээр ажиллаж эхэлсэн. Тэрээр алдарт Роланд Петит хамтран “Парисийн дарь эхийн сүм балет”, “Пинк Флоёд Балет”, “Дуке эллингтон балет”, “Шадар гурван цэрэг”, “Хоффманы түүх”, “Донгихот”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Копелла”, “Жизель”, “Нойрсож буй гүнж”, “Раймонда”, боло н Орсын холбооны улсад “Рио ба Жулет” “Ла Силфиде”, “Лийдсийн Хурим” зэргийн гол дүрүүдийг бүтээсэн ба Орчин үеийн бүжгийн холбооны бүтээл Ян Дэюуроюучку-ийн найруулсан “Галт шувуу”,  "Story by Tulip dance and violin duo" бүтээл "Boys of SonyMusic SUEMITSU & THE SUEMITH, Boy Don' зэрэгт дүр бүтээсэн байна. Мөн тэрээр “PV of t Cry" балетын хөгжмийн найруулагыг хийж гүйцэтгэсэн ба Чихиро Нишиуимагийн НИО БАЛЕТ болон Нижинскийгийн Мянга нэгэн шөнийн үлгэр, Этэрно бүжгэн жүжгийн Хонма Сачико бүжиг, “Тулип” бүжиг, Сагамико фестивальд оролцосон байна. 2015 оны 1 дүгээр сарын 4-ны Фүжи ТВ-ийн шууд дамжуулсан "Now Happy-chan! Now happy people I'm not good enough,"  Мотоко Обаяашийн бүтээлд оролцон тоглосон, 2016 оноос БНХАУ-н Боловсрол, Соёл Урлаг, Спортын яамны Шанхай хотын  Шанхай олон улсын балетын уралдааны олон улсын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд олон улсын балетын уралдаанд шүүгч, зөвлөхөөр ажиллах болсон ба 2016 оны Korea International Ballet уралдааны шалгалтын комисс,зочин төлөөлөгчөөр ажилласан байна.  Монголын балетын үндэсний I, II, III уралдаануудад хүндэт шүүгчээр ажиллассан ба 2016-2021 онуудад Tokyo TWBT, KIBC, Шанхайн Үндэсний Балетын Уралдаан, Singapore WBGP, Шиамены ОУ-ын Уралдаан, Korea WBGP үуралдаануудад шүүгч, хүндэт зочин, мастер багшаар ажилласан. Одоогоор ОУ-ын Шэнь Драгон Балетын Сургуулийн захирал, ОУ-ын Нэгдсэн Цахим Бүжгийн Уралдааны ерөнхийлөгч, Юнескогийн дэргэдэх CID ОУ-ын Бүжгийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж олон улсад балетын зөвлөх, багш, тэмцээнүүдийн шүүгч, зохион байгуулагч болон бүжиг дэглээчээр идэвхтэй хувь нэмэр оруулж байна.

Ван Иен

Хатагтай Ван Иен 2003 онд Шанхайн бүжгийн сургуулийн балетын ангийг төгссөн. Дараа нь Шанхайн балетын компанид элссэн бөгөөд 10 жилийн турш гоцлол бүжигчнээр тэргүүлж, дэлхийн өнцөг булан бүрт тоглосон. Хатагтай Иен 2014 оноос хойш Сингапурын балетын сургуулиудын сүлжээ болох Иен Балетын Академийг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Хатагтай Иен нь Олон улсын балетын тэмцээний холбоонд Сингапурыг төлөөлж, шүүгчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд Монголын балетын хөгжил сангийн зохион байгуулсан Олон улсын ба Үндэсний балетын тэмцээнүүд, Азийн элит бүжгийн тэмцээн (БНХАУ -ын Шэньжэнь, Чэнду), Олон улсын нэгдсэн цахим бүжгийн тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан байна.

Одмаа Доржбат

 Сурсан сургууль ,мэргэжилын сургалтуудын танилцуулга: 1978~1981 Улаанбаатар 49-рБага сургууль 4анги дуурэгсэн. 1981~1989 ЗХУ-н Пермь хотын Бужгийн Тусгай Сургууль дуургэсэн. 2004 Пермь Бужгийн сургуулийн Балетын 1~4ангид заах аргын зуны сургалт 2017 Оросын Перербург хотын Ваганова Балетын 1~4ангид заах аргийн зуны сургалт (сертификат) 2014~2018 Монгол Улсын СУИС бакалавр (диплом) Ажилын танилцуулга: 1989-1997 Монгол Улсын Дуурь Бужгийн Академик театрт гоцлол бужигчнээр ажилсан. 1998 оноос хойш Солонгосын "L"Ballet, Kim Hey Yeon, Lee Myeon Jin, Hwang Yun Hei, хувийн сургууль, Сеол хотын "Kaywon School of Art" Kaywon High School of Art" мэргэжилтэн ахлах багш. Hansei University Багшийн сургууль Тоголдор хуурын ангид бужгийн багш Multicultural Korea Ballet Academy эрхлэгч ажилж байсан  Хамтрагч байгууллагууд: -Wise Ballet company -Korea Youth Ballet Stars company -Choi So Bin Ballet company -Jin Art Center -Hwaseongsi Multicultural Family Support Center -Монгол Улсын Дуурь Бужгийн Эрдмийн Театр -Монголын Балетын Холбоо  Шагнал урамшуулал: -2011 Hanyang University Ballet Competition ~шилдэг багш (сурган хумуужуулэгч) - 2019 Солонгос Hwaseon хотын даргын ниигмийн идэвхтэн шагнал 2019 Монголын Соелын Тэргуун Ажилтан  Одоо ажилж бпйгаа газар: "JIN ART CENTER" балетын ахлах багш