ХҮҮХДИЙН ХӨТӨЛБӨР
2-3 нас нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе бөгөөд балетын хичээлээр хичээллэснээр багаасаа зөв төлөвшиж чихний сонсгол нээгдэх, орон зайн мэдрэмжтэй болох, хөдөлгөөний эвсэл суух, бие дааж сурах давуу талтай юм.
Давтамж: 9 сарын эхний 7 хоногоос 5 сарын сүүлийн 7 хоног хүртэл 7 хоногт 1 удаа 45 минутаар хичээллэнэ.
БҮТЭЭЛЧ БҮЖИГ 2
/5 НАС/
Балетын орчин буюу толь бүхий тэнхимд багштайгаа харьцах нь таны хүүхдийг зүй ёсны балетын хичээлд бэлдэж эхэлдэг.
Давтамж: Нийт 9 сар үргэлжлэх хөтөлбөрийн дагуу 7 хоногт 1 удаа 50 минутаар хичээллэнэ.
Балетын бэлтгэл 1 / 6 нас /
Балетын гишгэлтүүдийг суран боловсруулж, булчингийн хөгжлийг дэмжихийн
тулд хөгжөөнт тоглоом тоглох тэнцвэрээ сайжруулдаг.
Давтамж: 7 хоногт 1 амралтын өдөр 50 минутаар хичээллэнэ.
Хүүхдийн хөтөлбөрийн төгсөх анги
Балетын бэлтгэл 2 / 7 нас /
Энэ чухал түвшинд хөлний
эргэлт, тавхайн заалт, биеийн жигдрэлт сайжирч мөн энэ талаар маш сайн
ойлголттой болсон байна. Эдгээр элементүүд таны хүүхдийг Сонгодог Балетын
хөтөлбөрт тууштай балетаар хичээллэхэд бэлтгэл болж өгнө.
Давтамж: 7 хоногт 1 удаа амралтын өдөр 50 минутаар хичээллэнэ.